Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнгөрсөн Бямба гарагт ажиллалаа. 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тооцсон төсөв, төлөвлөсөн хугацаанд төслөө хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлээд, үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /2026.04.28/ боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар: 

1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, 

2. Ногдол ашиг хуваарилах эсэх, 

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч 5 гишүүн, хараат бус 4 гишүүн нийт 9 гишүүнтэй.  ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа Компанийн тухай хууль, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, холбогдох журмын дагуу явуулж өнөөдөр хуралд танилцууллаа. 

 Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг танилцуулав. 

Мөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон бүтээгдэхүүний үнэ, чанарыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулахад онцгой анхаарч  ажиллаж буйг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу танилцуулгадаа дурдлаа. 

Танилцуулгын дараа хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн талаар, нээлттэй хувьцаат компани болох тухай, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа. 

Нээлттэй хувьцаат компани болох ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж танилцууллаа. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй зохион байгуулав.


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00

“Их засаг”

2

Эдийн засгийн байнгын хороо

· Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан төсөл, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Бусад

12.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

· Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам шинэчлэн батлах тухай/

· Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

 “Жанжин Д.Сүхбаатар”

3

УИХ-ын 2026 оны 24 дүгээр захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

4

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох