Шударга мэдээ
БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав
2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг 13:40 цагт Эрхүү хотоос татан авлаа. Эдгээр 38 иргэнийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад авав. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна.
Мөн өчигдөр буюу 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн зорчигчдод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийж, Монгол Улсын дөрвөн иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
-
Цаг үе2022/02/08
АТГ: Авлигын эсрэг хуулийг 2006 онд баталсан
-
Цаг үе2020/03/24
Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ
-
Урлаг спорт2024/11/27
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улстөр нийгэм2024/05/07
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо
