Цаг үе
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цаг үе
Оюутан цэргийн анхан шатны бүртгэл өнөөдөр дуусна
2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.
Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
- Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.
Цаг үе
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аяныг зохион байгуулдаг уламжлалтай. “Хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе, хайраа хайрлая” уриан дор гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх тус аянд НЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Уг аяны хүрээнд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучуудын оролцоог хангах, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдэхийг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тус нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800, хоногт дунджаар 42’830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.
Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлж буй. Тухайлбал, 16’000 ам метр талбайд ногоон байгууламж байгуулж, 2900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсан. Мөн 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр үргэлжлэх явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орц гарцтай, 93 шон суурьтай уг байгууламжийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх энэ оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2023/05/17
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/10/07
Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ
-
Улстөр нийгэм2021/01/22
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ
-
Улстөр нийгэм2020/12/31
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.31/
