Цаг үе
Олон улсын Мастеркартыг Төрийн банкны ПОС төхөөрөмж дээр уншуулах боломж бүрдлээ
Төрийн банк Олон улсын Мастеркарт гаргагч байгууллагатай хамтран ажиллаж, холбогдох хөгжүүлэлт хийсний үндсэн дээр гадаадын банкуудын гаргасан Мастеркартыг ПОС төхөөрөмж дээр, дотоодын банкуудын Мастеркартыг ПОС, ПОБ, АТМ зэрэг төхөөрөмж дээр хүлээн авах боломж бүрдлээ.
Мастеркарт нь дэлхийн 210 улсад 1.2 тэрбум картаа хэрэглээнд нэвтрүүлсэн картын зах зээлийн томоохон оролцогч төдийгүй олон улсын сүлжээнд картын хэрэглээ, хүртээмжээрээ Виза картын дараа, хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин дотоодын сүлжээнд үндэсний төлбөрийн “₮ карт” болон Виза, Юнион Пэй картын араас дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй эрэлт өндөртэй картын нэг төрөл юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлж, Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний үр дүнд, Монголд зочилсон гадаадын жуулчдын тоо 2023 онд 651 мянгад хүрсэн бол өнгөрсөн онд 808 мянгад хүрч, жуулчдын тоо жил ирэх тусам өсөх төлөвтэй байна.
Тиймээс улс орны өнцөг булан бүрд банк, санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж буй Төрийн банк Монголд зочлон ирсэн гадаадын жуулчдын төлбөр тооцоо хийх нөхцөлийг илүү хялбарчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах үүднээс ийнхүү ПОС төхөөрөмж дээр хүлээн авах картын нэр төрлөө нэмэгдүүллээ.
Гадаадын банкнуудаас гаргасан Мастеркартыг Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр уншуулдаг болсноор гаднын жуулчдын худалдан авалтыг дэмжээд зогсохгүй Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчдийн үйлчлүүлэгч харилцагчдын тоо нэмэгдэж, борлуултын орлого өсөх давуу талтай юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
Цаг үе
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.
Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 19-нөөс
2026 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн зүүн хагаст,цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 8-13 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
-
Шударга мэдээ2026/03/12
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
-
Цаг үе2023/12/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Цаг үе2022/12/08
Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ
-
Цаг үе2021/12/14
"Улаан шугам" баримтат киноны 1-р ангийг 2021 оны 12 дугаар сарын 18-н...
