Урлаг спорт
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна. Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ.

Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.
Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
-
Үзэл бодол2023/12/27
П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна
-
Цаг үе2020/09/09
Байгаль орчны аудитын шалгалтаар станц “үлгэр жишээ” дүгнэгдэв
-
Цаг үе2025/06/25
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Шударга мэдээ2021/09/06
Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг в...
