Цаг үе
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээхэд чиглэсэн төдийгүй салбарын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаараа бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн, илтгэл тавьж, олон нийтийн асуултад нээлттэй хариулан зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой.
Өнгөрсөн онд тус үзэсгэлэн худалдааны үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж үр дүнд харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, барилгачдыг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн байна. Тэгвэл энэ удаа салбарын экспертүүд, бодлого тодорхойлогчид “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвийн хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, одоо, ирээдүйд хэрэгжих ногоон төсөл хөтөлбөрүүд ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжилд ямар боломж, шийдлүүд байгаа талаар хэлэлцэх аж.
Мөн энэ удаа төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцох болсон нь тус арга хэмжээ цар хүрээгээ тэлж, дотоодод зохион байгуулагдаж буй Тогтвортой хөгжилд чиглэсэн хамгийн том үзэсгэлэн худалдаа болж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцан, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулан дараах бүтээгдэхүүнүүдийг авах боломж бүрдэх юм. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;
- Эко бохирын систем, дулаалгын материал;
- Эко тээврийн хэрэгсэл;
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;
Хэзээ: 2025 оны 04-р сарын 17-23-ныг дуустал өдөр бүр 11:00-20:00 цагт
Хаана: МҮЭСТО
Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
