Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.  Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Долоодугаар сарын 07, 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

2025 оны долоодугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.


2025 оны долоодугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа

Огноо:

,

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа.

Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.

Уг 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон өргөжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчид, дотоодын барилга угсралтын компаниудыг дэмжих ач холбогдолтой. 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Энэ долоо хогт буюу буюу 2025 оны долоодугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох