Цаг үе
Орхон аймгийн онцгой комиссоос Баар, караокены үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ
Шинэ төрлийн коронавиурсээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн онцгой комиссоос Бар, караокены үйл ажиллагааг зогсоох, бүх үйлчилгээний байгууллагууд халуун хэмжигч ашиглах шийдвэр гаргалаа.
Тодруулбал: "Орхон аймгийн хэмжээнд нийт архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 453 ААН, үйлчилгээний газар байна. Үүнээс 8 нэрийн дэлгүүр 269, бөөний төв 15, мини маркет 30, супер маркет 9, бар, кафе-йин чиглэлээр нийт 130 байгууллага үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн онцгой комиссын хурлаар дээрх тусгай зөвшөөрөл бүхий БАР, КАРАОКЕ-н үйл ажиллагааг хөл хорионы хугацаанд хаах, дэргүүр супермаркетууд согтууруулах ундаагаар 18 цагаас хойш үйлчлэхгүй байх шийвэрийг гаргалаа. Шийдвэр захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахыг санууллаа".
Мѳн зах худалдааны тѳвүүдийг хэсэгчлэн хааж ариутгал их цэвэрлэгээ хийх, амны хаалтгүй иргэдэд бүх шатны байгууллага үйлчлэхгүй байх, байгууллагуудын ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж байх, цаашид эрсдэл үүссэн тохиолдолд ажиллах бэлэн байдлын тактик, аргазүйн сургалтыг холбогдох албан хаагчдад орох, эмнэлзүйн, тусгаарлах эмнэлэг байгууламжийн бэлэн байдлыг яаралтай ханган ажиллахаар боллоо.
А.Саранчимэг
Цаг үе
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Цаг үе
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл ө
-
Цаг үе2022/12/07
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрчим хүчний сайдын хамт Тавантолгой уурхай...
-
Цаг үе2024/04/08
Авто замуудын нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж эхэллээ
-
Үзэл бодол2020/12/25
Б.Баатархүү: Иргэд онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх ...
-
Улстөр нийгэм2025/05/07
Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд ...
