Цаг үе
ЦЕГ: Охидууд бүлэглэн нэгнээ зодсон хэргийг шалгаж байна
Энэ сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд өсвөр насны охидууд нэгнээ дээрэлхэж, зодсон талаар нэгэн иргэн мэдээлсэн.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар тодруулахад, "Тус хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь гаргасан гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж, шалгаж бана" гэлээ.
Мөн цахим орчинд энэ талаар нийтэлсэн иргэн өсвөр насны охидууд нийлж зодож, удаа дараа дарамталж, айлган сүрдүүлж, цахимаар мөн давхар сүрдүүлж байгаа талаар мэдээлж, цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцохыг хүссэнээ илэрхийлээд байна.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Улстөр нийгэм2023/11/20
УИХ: Байнгын болон түр хороод энэ долоо хоногт...
-
Шударга мэдээ2024/10/03
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэч...
-
Цаг үе2020/03/27
Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээл хахууль огцом өсөх магадлал...
-
Улстөр нийгэм2025/08/07
“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
