Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж байна. 

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс БНТУ-ын Эскихисар корпорацийн ТУЗ-ийн гишүүн Эмин Хисаржиклиолу, Билкент холдингийн Стратеги, бизнес хөгжлийн захирал Ведат Көсэ нарыг хүлээн авч уулзлаа.

Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хэрэгжиж мега төслүүдийн талаар хамтын ажиллагааны санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлж, Монгол Улс, БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийгонцоллоо.

Мөн үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжих төслүүдийн танилцуулгыг БНТУ-ын төлөөлөгчдөд хүргэв.  

БНТУ-ын төлөөлөгчид хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна. 

Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас хаасан.

Тус замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлана. Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.



ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох