Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан.  2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн найман суманд (Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт) ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт аваад байна.

Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүд тойргуудаараа ажиллаж, орон нутгийн иргэдэд батлагдсан хуулиудыг танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь зүйтэй гэдгийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дурдлаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан гэв. Өөрөөр хэлбэл, улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ нэлээд эрчимтэй, асуудлыг тал бүрээс хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.

Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд баригдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт үүсгэж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.

Улсын Их Хурлын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт тусгах талаар дурдаад Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал, бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.

Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож, шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

АНУ-ын сенатор асан Боб Менендез авлигын хэргээр 11 жилийн хорих ялаар шийтгэгдлээ

Огноо:

,

Нью Жерси мужийн сенатч асан Боб Менендез авлига, хахуулийн хэргээр буруутгагдаж, 11 жилийн хорих ял сонслоо.

Өнгөрсөн долоодугаар сард тангарагтны шүүх Менендезийг гадаадын засгийн газарт тусалсны хариуд алтан гулдмай, бэлэн мөнгө, Мерседес бенз зэрэг бэлэг авсан хэргээр 16 зүйл ангиар буруутай гэж үзэв.

Прокурорууд түүний гэмт хэргийг “онц ноцтой” хэмээн тодорхойлж, дор хаяж 15 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. Харин 71 настай Менендезийн өмгөөлөгчид ялыг олон нийтийн ажилтай хослуулан богиносгохыг хүсэв. “Харамсалтай нь та авлигач улстөрч болжээ” гэж АНУ-ын шүүгч Сидни Стейн Менендезийн ялыг оноохын өмнө хэлсэн гэж “CBS News”, “BBC” агентлаг мэдээллээ.

Ял сонсохоосоо өмнө Менендез шүүх танхимд үг хэлэхдээ нулимс дуслуулжээ. Шүүхийн сурвалжлагчдын мэдээлснээр “Би гэр бүлээсээ бусад бүх зүйлээ алдсан”, “Миний сэрүүн байх өдөр бүр шийтгэл юм” гэж тэрээр хэлсэн байна. Дараа нь шүүгчээс “Шударга ёсны илдийг өршөөлөөр зөөллөх”-ийг хүсчээ.

Менендезийн хүү, Ардчилсан намын конгрессын гишүүн Роб Менендез, мөн түүний охин, MSNBC-ийн нэвтрүүлэгч Алисия Менендез нар эцгийнхээ ард шүүх танхимд сууж байсан байна.

Энэ хэрэгт Менендезтэй холбоотой байсан хоёр хүнд мөн ял оноожээ. Нью Жерси мужийн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Фред Дайбесийг сенаторт алт, бэлэн мөнгө хүргэж өгсөн гэж прокурорууд буруутгаснаар долоон жилийн хорих ял авч, 1.75 сая ам.долларын (1.4 сая фунт стерлинг) торгууль төлөхөөр шийтгэгдсэн. Египет-Америк гаралтай бизнесмен Ваэл Хана Менендез болон Египетийн засгийн газрын хооронд хэлэлцээр зуучилсан гэж буруутгагдаж, наймаас дээш жилийн хорих ял авч, 1.25 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.

Менендез өөрийн бурууг ахин дахин үгүйсгэж, буруутай гэсэн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ. Нью Жерсигийн сенатор бөгөөд Сенатын Гадаад харилцааны хороог удирдаж байсан нөлөө бүхий улстөрч Менендез өнгөрсөн наймдугаар сард Сенатын дээд танхимаас огцорсон билээ. Түүнийг гэм буруутай гэх шийдвэрийг есөн долоо хоног үргэлжилсэн шүүх хуралдааны дараа гаргасан бөгөөд энэ үеэр тангарагтны шүүгч нарт  Менендез 100 мянган ам.доллараас дээш үнэлгээтэй алт, 480 мянган ам.долларын бэлэн мөнгө зэрэг бэлэг хүлээн авсан гэх баримтуудыг харуулжээ. Эдгээр мөнгийг Холбооны мөрдөх товчооны (FBI) агентууд түүний гэрээс илрүүлсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр, хахуулийн хариуд Менендез Египетэд АНУ-аас олон сая ам.долларын тусламж баталгаажуулахад тусалсан. Харин түүний өмгөөлөгчид эдгээр бэлгүүдийг хахуульд тооцох үндэслэлгүй гээд хахуулийн үр дүнд Менендез ямар нэгэн үйлдэл хийсэн гэдгийг прокурорууд нотолж чадаагүй гэж мэдэгдсэн.

 

Эх сурвалж: https://www.bbc.com

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн 2025 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө.

Отгонтэнгэр их сургууль дээр гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн 384 сурагчид оролцжээ.  Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцсэн байна. Тэмцээн эхний ээлжинд 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багуудыг  шалгаруулсаар шилдэг дөрвөн баг эцсийн шалгаруулалтад үлдсэн юм.

Сурагчид үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёл зэргээрээ ийнхүү өрсөлдөн тэргүүн байранд Б.Алтангэрэл, С.Баясгалан, Ө.Энэрэл нарын сурагчдын бүрэлдэхүүнтэЙ “Митос” баг шалгарлаа. Харин дэд байранд Демократ” баг, гуравдугаар байранд Сүүн зам багууд тус тус шалгарсан байна.


Мөн шилдэг илтгэгчээр Их гурвалбагийн гишүүн А.Дөлгөөн тодорсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох