Цаг үе
Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Энэ амралтын өдрүүдээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурах талаар Цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, бямба гарагт Монгол-Алтайн уулархаг нутгаар, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Түүнчлэн ирэх даваа гарагаас баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, аравдугаар сарын 13, 14-нд Алтайн уулархаг нутаг говь тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нойтон цас, цас орж даваа гарагаас ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
Цаг үе
Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг үе
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,
- Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.
Цаг үе
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

-
Улстөр нийгэм2020/04/21
Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайд Прают Чан-О-Чад бараалхав
-
Улстөр нийгэм2024/11/05
Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжү...
-
Үзэл бодол2023/08/18
УНТЭ: Эрт илрүүлгийг эрчимжүүлэх эмч нарын багийн түрүүч замд гарлаа
-
Шударга мэдээ2024/12/10
Тээврийн хэрэгслийн хасалтын үйлчилгээг дараах салбаруудаас авах боломжтой
