Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Л.Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт болно

Огноо:

,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор, МҮОНРТ-ийн ахмад сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт 2024 оны 10 дугаар сарын 25-ны 19:00 цагт UBPALACE-ын Их танхимд болох гэж байна.

Тус тоглолтод Ардын жүжигчин Б.Жавзандулам, Ардын багш Ц.Өнөрбаян, Г. Равдан, С.Батсүх, А.Бүтэд, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж, Х.Чилаажав, МУСГЗ Дан.Нямаа, Д.Шагдарсүрэн, Гавьяат жүжигчин С.Жавхлан, Б.Ганчимэг, Б.Батбаатар Ш.Наранчимэг С.Баттулга, Р.Өнөржаргал, Соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Н.Баасандорж, Ё.Батмөнх, Ж.Болдбаатар, Ө.Цэрэнчунт, Б.Отгонтогтох, Э. Очирсайхан, Л.Чулуунбаатар, Н.Дашдэмбэрэл Д.Нямжав, Б.Ууганбаяр П.Мөнхзул, П.Жимсээ, М.Отгонгэрэл, ихэр дуучин Алтанхундага Алтанбагана, дуучин Э.Тэгш-Үнэн, бяцхан авьяастан А.Санчирмаа болон бусад уран бүтээлчид оролцоно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Б.Баярцэцэгийн амьд тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд АСА аренад болно

Огноо:

,

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд АСА арена цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Энх орчлонг бүүвэйлэх яруу тунгалаг хоолой, эх үрсийн элбэрэл хайрын сэтгэлийг дуулна. Эрхэмсэг, элгэмсэг Монгол бүсгүйн энгүй ялдамхан аалийг дуулна. Таны "Дурласан нүд" "Хазаар цэцэгсийн дуулал"-ыг "Бүсгүйн заяа" хэрхэн дуулахыг үзэхнээ.
 
Тавтай морилно уу!
 
Дуучин Б.Баярцэцэгийн өөрийн дуртай хит дуунууд болон шинэ бүтээлүүдээр дүүрэн гайхамшигтай оройг танилцуулахаар таныг урьж байна. Хамгийн сүүлийн уран бүтээлүүдийг нь, түүнчлэн та бидний зүрх сэтгэлд хоногшсон дурсамжтай дуунуудыг амьд хөгжмийн хамт танд мэдрүүлэх болно.
Алгасахын аргагүй нэгэн гайхамшигтай үдшийн түүхийг танд бэлэглэхээр TJ international продюсер центр, D Light8 Shoppy хамтран ажиллаж байна. Бүсгүй та гэр бүлийн хамт энэ гайхалтай үдшийг өнгөрөөгөөрэй.
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Дуучин Б.Баярцэцэгийн хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтын тов гарлаа

Огноо:

,

Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ. Цээл хоолойт дуучин энэ хоёр өдөр эх үрсийн элбэрэл хайрыг дуугаар илэрхийлнэ.

Дуучин Б.Баярцэцэг өөрийн хит дуунууд болон шинээр туурвисан уран бүтээлүүдээ амьд хөгжимтэйгөөр зөвхөн Танд зориулна. Нэгэн гайхамшигтай үдшийг Танд бэлэглэхээр TJ international продюсер центр, D Light, Shoppy хамтран ажиллаж байна. Эрхэмсэг бүсгүй Та гэр бүлийн хамт энэ гайхалтай тоглолтод заавал морилоорой.
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

Огноо:

,

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны 11 дүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд 12 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд шигшээ тэмцээн Төрийн ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжиллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид болон ахмад тамирчид, 1700 хүртэл болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулав. Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2025/01/17

Б.Баярцэцэгийн амьд тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд АСА ар...

Урлаг спорт2025/01/17

Дуучин Б.Баярцэцэгийн хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтын...

Улстөр нийгэм2025/01/17

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд...

Улстөр нийгэм2025/01/17

Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлы...

Шударга мэдээ2025/01/17

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar...

Улстөр нийгэм2025/01/17

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуула...

Улстөр нийгэм2025/01/17

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Улстөр нийгэм2025/01/17

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд ...

Улстөр нийгэм2025/01/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнх...

Цаг үе2025/01/17

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Санал болгох