Үзэл бодол
Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхэд удирдлага, зохион байгуулалт чухал
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЦЕГ-ын дэд дарга О.Ганбат, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга П.Энхбаяр нарын албаны хүмүүсийг хүлээн авч, “Яаралтай тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар санал солилцлоо.
Уг тогтоолын хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн технологийн тасгийн дарга Г.Баярдаваагийн өгсөн мэдээллээр, яаралтай тусламжийн тусгай дугааруудыг ашиглахад хэд хэдэн хүндрэл, дутагдал гарч байна. Тухайлбал, IPhone загварын iOS 15 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй гар утас, зарим Samsung фирмийн утаснаас тусгай дугаарт залгахад оператораасаа хамаараад “Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна” гэх хариу өгөх, БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим гар утаснаас залгахад шууд тасрах, Ондо компанийн “E сим”-тэй хэрэглэгчид биет симтэй дугаараасаа залгахад автоматаар шилждэг зэрэг алдаа, дутагдлууд илэрчээ.
Түүнчлэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Улаанбаатар хотын иргэдээс дуудлага, мессеж, дүрст дуудлага, байршил зэрэг олон төрлөөр мэдээлэл хүлээж авдаг бол орон нутгийн иргэдээс зөвхөн аналоги системээр дуудлага авч байгаа нь тусламж авахад хүндрэл чирэгдэл учруулж байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд тусгай дугааруудыг нэг дугаарт буюу 112 дугаарт шилжүүлж, тусламж авах сувгийг нэмэх шаардлагатай байгааг дуулгалаа. Шинэчлэлийн хүрээнд дуудлага авах сувгийг төрөл бүрээр нэмэгдүүлж, камерын нэгдсэн системд холбогдож, орон нутгийн дуудлагыг тухай аймаг, сумдын төвтэй холбох байдлаар зохицуулахаар төлөвлөсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ бол маш чухал асуудал. Манай улс ойрын хугацаанд шийдэх ёстой. Гэхдээ яаралтай тусламжийн тусгай дугаарууд нэг дугаарт шилжээд бүх асуудал шийдэгдчихгүй. Энд зохион байгуулалт дээр нэлээд өөрчлөлт хийх шаардлага гарна. Олон улсад түргэн тусламж, онцгой, цагдаа гурав нь нэг газраас ирдэг. Манайд энэ тогтолцоо одоогоор бүрдээгүй байна. Хотын хэмжээнд ганц нэг дуудлагаар шийдэж болох ч орон нутагт хэрэв зам тээврийн осол гарлаа гэхэд төвөөс нэгдсэн байдлаар удирдлага зохион байгуулалтаар нь хангаж байж богино хугацаанд яаралтай тусламж авах боломж бүрдэнэ. Ер нь асуудлыг эхнээс нь зөв байгуулалттайгаар хийвэл төсвийн үргүй зардал гарахгүй” хэмээн онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан Ажлын хэсэг байгуулах санал гаргаж, хамтарч ажиллахаар тохиролцоҮзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
