Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Баян-Өлгийн аймгийн Булган сум 5-50см цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Огноо:

,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Булган, Дэлүүн, Буянт, Алтай, Ногооннуур суманд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллалаа.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг танилцуулж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.

Баян-Өлгийн аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна

Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сум 2019 оны мал тооллогоор 312602 толгой мал тоолуулж, 8301 толгой мал нэмэгджээ. Тус сумын малчид  7800 тн өвс, 3100 тн гар тэжээл, 1650 тн давс, хужир,  сумын аюулгүй нөөцөд 49,8 тн өвс, 11,8 тн тэжээл нөөцөлсөн. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс тэжээлийг задлаагүй байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 30%-ийг ашиглажээ. Өнгөрсөн жилийн 1-р сард цаасны зузаан 10-80см малын хорогдол гарч байсан бол энэ жил 10 см цаастай өвөлжилтийн байдал одоогоор хэвийн байна.

Буянт сумын Хөх-Эрэг, Хөлцөөт, Өмнөгол, Шар тохой гэсэн 4 багийн нийт 754 өрх, 2862 хүн амтай. 2019-2020 онд Буянт суманд 389 малчин өрхийн тэмээ 204, адуу 4993, үхэр 9452, хонь 79878, ямаа 37371 толгой буюу нийт 131898 толгой мал өвөлжиж, хаваржихаар  байна.

Хадлангийн талбайг 6 сарын 10-аас эхлэн малын хөлөөс чөлөөлж, талбайг өтөг бууцаар бордох, услах, зарим хадлангийн талбайг хашиж хамгаалах, шуудуу татах, шинээр хадлангийн талбай бий болгох, уулын хадлан бэлтгэх замаар сумын хэмжээнд одоогоор 1813 тн байгалийн хадлан өвс, 235тн гар тэжээл бэлтгэж авсан байна. Сумын мал хамгаалах санд 7,3 сая төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд 2019 оны 10 сард Ховд аймгийн Буянт сумаас 992 боодол ногоон өвс худалдан авч тэжээлийн фондод нөөцлөөд байна. 2019 онд хэрэглээд үлдсэн 310 боодол шар өвс байгаа бөгөөд одоогоор 26тн өвс тэжээл бэлтгэжээ.

 
 
 
 
 
 

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дэлүүн, Булган, Алтай суманд өвөлжилт  хүндэрч болзошгүй байна

2019 оны эцсээр Баян-Өлгийн аймгийн Улаанхус сум нийт 220760, Булган сум 130216 толгой мал тус тус тоологдсон. Улаанхус сумын нийт тоологдсон малын 41 хувь буюу 86674   хээлтэгч мал, 1% буюу 2231 хээлтүүлэгч мал эзэлж байна. Булган суманд ингэ 198, үнээ 5472, хонь 12818, ямаа 36395, адуу 2362 нийт 57245 хээлтэгч байна. Харин Дэлүүн сум  өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1653 өрх, 7744 хүн ам, 228875 толгой мал тоолуулсан. 

Баян-Өлгий аймгийн Булган сум Ховд аймгийн Мөнххайрхан суманд  239 өрхийн 29600 толгой мал, Дуут суманд 115 өрхийн 9619 толгой мал, Хөх сэрх Дунд голын тусгай хамгаалалтын газарт 277 өрхийн 22700 толгой мал, Дэлүүн суманд 36 өрхийн 3900 толгой мал, бүгд 667 өрхийн 65819 толгой мал оторлон өвөлжиж байна. Өөрийн нутагт 64397 толгой мал өвөлжиж байна. Тус сум хойд хэсгээрээ 25-50см, зүүн хэсгээрээ 35-45см, баруун хэсгээрээ 15-50см, урд хэсгээрээ 25-35 см цастай нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Харин Дэлүүн сумаас хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут сум, Хөх сэрхийн ДЦГазарт нийтдээ 2 багийн найман суурийн 10000  гаруй мал оторлож байна. Оторт нийтдээ давхардсан тоогоор 36 малчин явж байгаа. Тус сумын уулархаг нутгаар 10-15 см, тал газраар 0-5 см цастай байна. Он гарснаас хойш Хөх сэрхийн дархан цаазат газар болон  7,8 дугаар багуудын нутгаар бага зэргийн цас нэмж орсон. Цаг агаарын байдал цаашид энэ чигээрээ үргэлжлэвэл 5,6,7,8 дугаар багуудын газар нутгийн бэлчээрийн гарц тааруу байсан учир мал төллөх үеэр хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Улаанхус сум нийт малчдын төвшинд 3720 тн өвс, 327,5 тн гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн. Сумын нөөцөд 30 тн өвс, 15 тн тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 56,3 хувиар биелүүлсэн. Одоогийн байдлаар малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, гар тэжээлийг нь хэрэглэж, сумын нөөцийн өвс, тэжээлийн нөөцийг одоогоор задлаагүй байна.

Булган сумын нөөцөд 26 тн өвс, бэлтгэсний 10 тн нь 500 боодол пресслэсэн өвс, улсын нөөцийн фонтод хадгалж байна. 16 тн  байгалийн хадлангаас бэлтгэсэн өвс багуудын нөөцөд бэлэн байна. Сумын аюулгүйн нөөцийн фонтод аймгийн мал хамгаалах сангаас 60 тн боодол өвс, сумын улсын нөөцийн фонтод өнгөрсөн жилийн үлдэгдэл болон энэ жил шинээр нэмж татсан тэжээлийн зохих нөөц байна. Аймгаас өгөгдсөн хадлангийн төлөвлөгөө-  3900 тн   байсныг 4100 тн өвс бэлтгэж, 200 тн-оор давуулан биелүүлсэн бол гар тэжээлийн төлөвлөгөө-350 тн-ыг 380 тн гар тэжээл бэлтгэж, гар тэжээлийн төлөвлөгөөг 30 тн-оор тус тус давуулан биелүүлжээ.

Харин Дэлүүн сумын малчид өөрийн хүч хөрөнгөөр 2018 онд 10 га талбайд тордолт хийж, хашиж хамгаалалт хийх замаар өвс, тэжээл бэлтгэх ажлыг жил бүр нэмэгдүүлжээ.  2019 онд сумын хэмжээнд 3178,8 тн өвс, 922 тн гар тэжээл, Сумын аюулгүй нөөцөд 30тн өвс бэлтгэж нөөцөлжээ.

Алтай суманд малчин өрх 726, мал бүхий өрх 184, нийт өвөлжих малын тоо 154,714 байна. Бэлчээрийн хүрэлцээ хангамж нийт бэлчээрийн 268211 га талбайтай өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 3.2 ц/га нийт малын 65 хувьд хүрэлцээтэй байна.

Малчдын хэрэгцээнд бэлтгэх  байгалийн хадланг 1020 иргэний 1600 га талбайг координатаар баталгаажуулан гэрээгээр ашиглаж 5500 тн байгалийн хадлан, гар тэжээл 1350 тн, хужир шүү 650 тн,  нийт малд шаардагдах тэжээл 100 хувь бэлтгэжээ. Энэ жил өөрийн нутагтаа отор хийх  боломж гарч сум дотроо 1 дүгээр баг Хар нуур, Цалгар, Чихэртэй, 3 дугаар баг Жалангаш, Даваат, 5 дугаар баг Боомын ам, Тошин, Гурван булаг газруудад  40 өрхийн 3000 бод, 20650 бог, 3 дугаар баг болох Чихэртэй, жаланаш, Даваат чиглэлд 25 өрх 2795 бод, 11250 бог, 1 дүгээр багийн нутаг Хар нуур, Цалгар, Чихэртэй чиглэлд 30 өрхийн 2500 бод, 11800 бог мал тус тус отор нүүдэл хийж байна.

Мөн сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор хавар Ченжүүдээс 20 тн пресс, 5 тн ногоон өвсийг сумын малчдаас бэлтгэн тэжээлийн нөөц бүрдүүлэн ажилласан.

Одоогийн байдлаар сумын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Уулархаг газар 8-10 см зузаан цастай, хунгарласан газарт 40-50 см,  нам доор газар 2-5 см цасан бүрхүүл тогтсон. Цаашид цас нэмэгдэж орсон нөхцөлд сумынхаа нийт газар нутагт өвөлжилт хүндэрэх төлөвтэй байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин М.Донайн хотонд зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчны санал хүсэлтийг сонссон юм.

Баян-Өлгий аймгийн Булган сумаас мал төллөлтийн үед эх малыг 10-20 хоног нэмэлт тэжээлд оруулахад шаардагдах 130-150 тн хүчит тэжээлийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, Их хуурайн салааг гүний  худагтай болгох,  сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг компьютер болон бусад тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад туслах, суманд жил бүр өвсний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дунд оворын иж бүрэн, тоноглолтой трактортай болох санал гаргасан юм. Харин Дэлүүн сум хавар төллөх малд нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг байгааг ажлын хэсгийнхэнд уламжилсан бол Улаанхус сумын онцгой комиссоос Хүрэн хайрхан уулын орчмын айлуудыг худагтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүссэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох