Цаг үе
Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн.
Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ.
БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.

Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүлж байна. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун Овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэллээ.
Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийнэ. Иймд тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөнд бага зэргийн саад болох, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2021/10/04
Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
-
Улстөр нийгэм2023/05/12
Латин Америкийн орнуудад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын анхдугаар уулз...
-
Улстөр нийгэм2022/11/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Цаг үе2023/04/06
Монгол- Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэнэ
