Цаг үе
УНТЭ-ийн удирдлагууд БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УНТЭ-ийн удирдлагууд БНХАУ-ын Лиао Нин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нарыг хүлээн авч уулзлаа. Тус эмнэлэг нь үе мөч, зөөлөн эдийн гэмтэл зэрэг ясны бүх төрлийн өвчнийг мэсгүйгээр эмчлэх Хятадын уламжлалт анагаах ухааны арга технологиор эмчилдгээрээ Хятад улсдаа нэр хүндтэй эмнэлэг юм.
Уулзалтад БНХАУ-ын Лиао Нин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, профессор, БНХАУ-ын Хөдөлмөрийн баатар Ма Фа Юунь, тус эмнэлгийн зүүний эмч, профессор Жөнг Гуан Чуань, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Уулзалтаар хоёр тал УНТЭ-тэй цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, туршлага хуваалцлаа.
.jpg)
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2025/09/24
“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэл...
-
Улстөр нийгэм2022/10/26
Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна
-
Шударга мэдээ2024/11/04
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа
-
Урлаг спорт2025/05/26
“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна
