Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна

Огноо:

,

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхлээд буй.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм. Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэлсэн. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил үргэлжилж байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныханд тус төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,206  нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхэлсэн. Ингэснээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Огноо:

,

Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,

2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Огноо:

,

2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3" төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.

Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох