Цаг үе
Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар болж байна.
Үүнд:
- С.Жамъянгүнгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 6-ны 08:00 цагаас наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл,
- Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл,
- Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас “Сонгдо” эмнэлэг хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-20-ны 18:00 цаг хүртэл,
- Д.Чойдогийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-31-ний 18:00 цаг хүртэл,
- С.Зоригийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц, гарц хэсэг хүртэлх автозамыг наймдугаар сарын 10-15-ны 18:00 цаг хүртэл,
- С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц, гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэлх хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-31-ны 18:00 цаг хүртэл,
- Энхтайвны өргөн чөлөөний автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-29-ний 06:00 цаг хүртэл тус тус хаана.

Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
