Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Адмирал Давидсон Монголын Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Огноо:

,

Манай улсад ажлын айлчлал хийж буй Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Давидсоныг энэ сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд "Хааны эрэлд-2019" энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтэд оролцох гэж буйд талархал илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн. Ялангуяа, энхийг дэмжих чадавхийг дээшлүүлэх чиглэлд бүх талын туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Харин адмирал Давидсон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож байдагт талархал илэрхийлж, монгол цэргүүдийн ур чадвар, сахилга бат, бэлтгэлжилт сайн байдаг талаар ярилаа.

Уулзалтаар талууд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид уламж өргөжүүлэх хөгжүүлэх ямар чиглэлүүд байгаа талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.

Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.

Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.

Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 5.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлд Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн Ерөнхийлөгч Жан Ван Сам нар 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
 
Уг төсөл нь Эрсдэлийн удирдлага ба зорчигчийн ачаа тээшийн хяналтын системийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилготой юм.
 
Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ сүүлийн 3 жилийн дунджаар жил бүр 20 хувиар өсөж, үүнтэй зэрэгцэн улсын төсөвт эзлэх Гаалийн орлогын хувь хэмжээ 22 хувьд хүрчээ.
 
Гэвч техник технологийн хүрэлцээгүйгээс гаалийн шуурхай бүрдүүлэлт хийх, худалдааг хөнгөвчлөх асуудал хүндрэлтэй байв.
 
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гаалийн үйл ажиллагааны ил тод байдал, үр ашиг нэмэгдэж, улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
 
Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, КОЙКА-гийн Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2025/08/26

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-...

Улстөр нийгэм20 цаг 33 минут

Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өсс...

Улстөр нийгэм20 цаг 36 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” Т...

Улстөр нийгэм20 цаг 39 минут

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, У...

Цаг үе20 цаг 41 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Улстөр нийгэм22 цаг 3 минут

Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэ...

Шударга мэдээ22 цаг 4 минут

Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэр...

Цаг үе22 цаг 18 минут

Дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөл...

Цаг үе22 цаг 31 минут

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Цаг үе22 цаг 41 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох