Цаг үе
Төрийн банк: Сөүл эмнэлэгтэй хамтран ажиллана
Төрийн банкнаас 2022 онд “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран “Эрүүл иргэн” хадгаламжийг харилцагчдадаа эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрт илрүүлгийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бий болгох зорилгоор зах зээлд нэвтрүүлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, Эрүүл иргэн” карттай иргэд Монгол улсын Дөрөвдүгээр эмнэлэг, Сонмедикал, Жаргалын-Үүд , БНСУ-ын Korea Medical Institute, Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, Бүгд Найрамдах Турк Улсын “Лив”эмнэлэг, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компаниудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд ороход 30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлээд байна.
“Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж болон картыг идэвхтэй ашигладаг харилцагчдадаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сөүл” эмнэлэгтэй хамтран ажиллах гурван талт гэрээг Төрийн банкан дээр өнөөдөр үзэглэлээ.
БНСУ-ын “Сөүл Сонгдо” эмнэлгийн Монгол Улс дахь албан ёсны салбар “Сөүл” эмнэлэг нь магадлан итгэмжлэгдсэн нэгдсэн эмнэлгийн түвшингээр эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх багц оношилгоо, хоол боловсруулах эрхтний дурангийн шинжилгээ, дотор өвчин судлалын чиглэлээр амбулатори, мэс засал, зүрх судас, дүрс оношилгооны шинжилгээ зөвлөгөө, клиник лаборатори, эмгэг судлалын лаборатори, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.
Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Сөүл” эмнэлгээс Гадаад хамтын ажиллагаа, маркетингийн албаны дарга Г.Баяраа “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзул нар оролцлоо. Төрийн банк “Сөүл” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Монгол улсын дөрөв, олон улсын долоо дахь эмнэлэг болж байна. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээний багцын тоо олширч гадаадын төдийгүй дотоодын эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлэх боломжийг харилцагчдадаа санал болгож байгааг онцлон дурдсан байна.
“Эрүүл иргэн” хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
