Үзэл бодол
Х.Нямбаатар: Халианы мөсийг хэт ихээр зөөвөл хуурайшил үүсэх тул зохих түвшинд байлгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

Сэлбэ, Туул, Нарангийн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа, тошин үүсээд байна.
Үүнээс зургаан байршилд өмнөх жилүүдийн дунджаас их буюу 20 орчим см-ээр илүү хэмжээтэй халиа үүсээд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэг, Сэлбэ гол орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Голын далан, гүүрийн байгууламжид эвдрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас халиа тошин үүссэн байршлуудад тогтмол арга хэмжээ авч, хянан ажиллаж байгаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 1, 2 дугаар сар нь халиа үүсэх хамгийн оргил үе байдаг бөгөөд гуравдугаар сараас суулт өгч эхэлдэг. Халианы мөсийг огцом, хэт ихээр зөөвөл 3, 4 дүгээр сард хэт хуурайшил үүсэх эрсдэлтэйг мөн хэлсэн тул зохих түвшинд нь байлгах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" гэлээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Сэлбэ голын гүүрэн доорх дулааны шугамд халиа тулж, уур гарч буйтай холбоотойгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтнүүд тухайн байршилд үзлэг шалгалт хийсэн. Үзлэгийн дүнд уг хэсэгт аваарын нөхцөл байдал үүсээгүй гэх дүгнэлт гарсан юм. ГУББГ-ын зүгээс халиатай хэсэгт мөсийг сувагчлах, гарсан мөсөөр далан босгох, халиа үүсээгүй хэсэгт сувгийг задалж, усыг урсгах зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэж байна" хэмээлээ.
Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Үзэл бодол
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.
Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн.Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.