Шударга мэдээ
Монгол эрдэмтний оюуны өмч болох патентыг олон улсын жишгийн дагуу мэргэжлийн баг үнэлэв

Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн судалгаа боловсруулалтын үр дүнд бий болсон инновацийн шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлсон оюуны өмч бүхий патентыг баталгаажуулах, үнэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлд танигдах, технологи дамжуулах, борлуулалт, нэвтрүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжих, оюуны өмчийн үнэлгээний тогтолцоог нутагшуулах зорилгоор Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн (УХЭШХ)-гийн эрдэмтэн, судлаачдын хамтын бүтээл ойн хөнөөлт шавжтай тэмцэх зориулалттай биобэлдмэл “Нутгийн омог Metarhizium anisopliae G-09/22” патентын үнэлгээний ажлыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт (ММҮИ)-тэй хамтран 2023 онд хийж дуусгасан билээ.
Сэтгүүлийн бодлогоор патентаа үнэлүүлсэн “Грийн” биобэлдмэл “Нутгийн омог Metarhizium anisopliae G-09/22” патент эзэмшигч УХЭШХ-гийн захирал, ЭШТэрА, дэд профессор М.Бямбасүрэн, тухайн патентыг үнэлсэн ММҮИ-ийн үнэлгээчдийн багийн гишүүн Оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа нарын бэлтгэн ирүүлсэн биет бус хөрөнгийн анхны жишиг үнэлгээний онол-практикийн ач холбогдолтой нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Эх сурвалж: БШУЯ
Шударга мэдээ
“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа
НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.
Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад дараах гарын авлага ном, нугалбарыг тараан, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тодруулбал,
- “Шударга ёс: Сэтгэхүй хөгжүүлэх бодлого” гарын авлага ном 500 ширхэг
- “Сургамжит өгүүллэг” гарын авлага ном 1000 ширхэг
- “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?” нугалбар 1000 ширхэг
- “Авлигатай тэмцэх газарт хэрхэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах вэ?” нугалбар 1000 ширхгийг тус тус олон нийтэд хүргэв.
Мөн хүүхэд залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны үзэл санааг харуулсан зургийг сонгуулж, нүүрэн дээр зураг зурсан. Түүнчлэн иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан юм.
Шударга мэдээ
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан юм.
Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.
Шударга мэдээ
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2021/05/21
УОК: 0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход КОВИД19-ын шинжилгээ хийлгэхийг ша...
-
Цаг үе2021/05/19
ЭЕШ өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай!
-
Цаг үе2023/05/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Үзэл бодол2022/03/30
Н.Баярмаа: Ажлын ачааллын хажуугаар Нагояагийн их сургуулийн докторын зэрэг хамг...