Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.12.12/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·          Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·   Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын тайлан сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·     Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төсвийн байнгын хороо

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэх

·  Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэх

15.00

“Их Эзэн Чингис хаан”

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Хассуурийн Ганхуягийн санаачилгаар Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулжээ.

 Тус үзлэгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа нь онцлог юм.

Энэхүү үзлэгийн гол зорилго нь

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлэх
  • Оношилгоо, явцын хяналтыг сайжруулах
  • Сэргээн засах эмчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
  • Одоогийн байдлаар 40 орчим хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бөгөөд:
  • Зүрхний төрөлхийн гажиг шинээр 2 хүүхдэд оношлогдсон
  •  Шөрмөсний мэс засал шаардлагатай 2 хүүхдийг мэс засалд бэлтгэж байна.

Мөн үзлэгийн үеэр “Ротари” сантай хамтран, ялангуяа доод мөчний саа, саажилттай хүүхдүүдэд зориулалтын тэргэнцэр хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дональд Трамп: АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай

Огноо:

,

АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон. Төрийн департамент нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас шинээр ирэх цагаачдыг улсын халамжид хамрагдахаас сэргийлэх үүднээс холбогдох дүрэм, журмыг хянан шинэчилж байна.

2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн департамент дараах улс орны иргэдийн  цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Үүнд:

Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улсууд багтсан.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцов

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өүтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Mining week” арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.

Тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.

Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр харилцан туршлага солилцох, аргачлал, стандартыг боловсруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцахын зэрэгцээ зарим бичил уурхай хэлбэрээр алт, жонш хууль бусаар олборлогч хувь хүн, хариуцлагагүй аж ахуйн нэгжийн уршигаар иргэд, олон нийтийн итгэлийг алдах, байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэх зэрэг зохисгүй үйлдлүүдтэй тэмцэх зорилгоор тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоёр улсын төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, холбогдох хариуцлага хүлээлгэхэд хамтран ажиллахыг Гуан Жи Өү сайдад санал болгов.

БНХАУ ашигт малтмал баяжуулах, боловсруулах чиглэлээр олон төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн сайн туршлагад тулгуурлан бага агуулгатай хүдэр (Au, Cu, Li, W, Zn, Fe, CaF2, Pb, Sn)-ийг баяжуулах хагас болон бүтэн үйлдвэрийн туршилт хийх хамтарсан лаборатори байгуулах, газрын тосны хайгуул хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналыг Байгалийн нөөцийн сайдад тавив гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох