Цаг үе
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээ хэрэгжиж байна
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газраас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжэээний хүрээнд 1000 орчим хүүхдэд хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, гадна хүүхдийн эрх, хамгааллын талаар тараах материал олгосон юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчийн баг ажиллаж, ганцаарчилсан, бүлгийн хэлбэрээр зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан. Үүнээс гадна нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72-р сургууль болон 49-р сургуулиудад Бүтээлч тархи сэтгэл зүйн хүрээлэнгийн мэргэжлийн сэтгэл зүйч нарын багтай хамтран хөдөлгөөнт явуулын үйлчилгээг үзүүлэв.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг зориулалтын автобусаар хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь мэргэжлийн баг үзүүлэх үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлогтой.
Эх сурвалж: ГБХЗХГ
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2024/09/26
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/03/09
Төрийн банк: “Бизнес эмэгтэй” уулзалт, зөвөлгөөн зохион байгууллаа
-
Шударга мэдээ2026/08/03
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
-
Улстөр нийгэм2021/10/15
Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно
