Цаг үе
“Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо
Төрийн банк 2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчдаа санхүүгийн боловсрол олгож, санхүүгийн зарцуулалтаа зөв удирдах, хуримтлал бий болгох, дадал зуршлыг хэвшүүлэх үүднээс тэднийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.
Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг Төрийн банк дахин зарласан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ирэх 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Аяны хүрээнд 2 дахь тохирлын эздийг тодрууллаа. Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх валютын орлого/ хийсэн харилцагчдын дундаас 5 харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо.
“Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой тул харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2026/03/10
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
-
Шударга мэдээ2026/04/16
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эр...
-
Цаг үе2024/10/17
Хайлаастын шинэ эцсээс 17-н уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ...
-
Улстөр нийгэм2020/12/30
УОК: Өнгөрсөн 28 хоногт халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы зэрэглэлийг нэмэх...
