Шударга мэдээ
АТГ: “Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 9124 хүнийг хамруулаад байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 60.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 249 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 63 байгууллага болон 9124 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав.
Шударга мэдээ
"Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг "Бөөрөлжүүт" цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ.
Тодруулбал, "Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, "Бөөрөлжүүт" цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
"Бөөрөлжүүт" цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ.
Мөн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм.
Шударга мэдээ
Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай шуурхай албаны автомашин, хээрийн гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг хуваарилсан.
Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дээрх автомашин, багаж хэрэгслийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн гамшгаас хамгаалах сангаас Онцгой байдлын газрын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг холбогдох албаныханд гардууллаа.
Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт шуурхай штабын байрны иж бүрэн тоног төхөөрөмж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах дулаан мэдрэгчтэй нисэгчгүй нисэх төхөөрөмж, хэт богино долгионы радио станц, зөөврийн компьютер, дахин дамжуулах радиостанцын иж бүрдэл, Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ зэрэг 10 суманд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог хүлээлгэн өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
-
Улстөр нийгэм2022/05/24
Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрагдлаа
-
Цаг үе2020/02/10
Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмж дутагдалтай байна
-
Үзэл бодол2020/03/03
Ч.Өсөхбаяр: Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагад хяналт шал...
-
Улстөр нийгэм2025/04/09
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод