Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Огноо:

,

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
 
Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлон зарласан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт ирүүлсэн тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
 
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ

Огноо:

,

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна.

Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 11-ний Лхагва  гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалсан Ажлын хэсэг цахимаар хуралдан хэлэлцлээ. Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг танилцууллаа.

Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ.

Мөн журмын 2.2 дахь заалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж /07:30–13:30/, өдрийн ээлж /13:30–19:30/ цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв.

Түүнчлэн журмын 2.3 дахь заалтад “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг "Хэнд ч хэрэггүй, нэмэлт ажил гэж хүлээж авч шүүмжлэхээсээ илүү миний хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж байгаа үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хэн нэг танихгүй хүнд мөнгө төлж хүүхдийн минь аюулгүй байдлын төлөө сургуулийн цагдаа хийж өгөөч хэмээн мөнгө төлөх, эцэг, эхийн үүргээ ухамсарлаж энэхүү ажилд оролцох хоёр тун ялгаатай" гэдгийг онцолж байлаа. Дээрх журмын өөрчлөлтийг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн гишүүд дэмжлээ.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюун, Сурагчдын холбооны дарга О.Сэлэнгэ нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох