Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

АТГ: Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олголтыг шалгаж, Зөвлөмж хүргүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд төсвийн зарцуулалттай холбоотой авлигын эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Хоршоог хөгжүүлэх сангийн зээл олголт, түүний эргэн төлөлтийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, аймгуудын хувьд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй буюу чанаргүй зээлийн авлага өндөр байсан тул холбогдох хуулиудыг чанд сахин мөрдөх, авлагыг эрчимтэй барагдуулах, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийн активыг үнэн зөв бүртгэх, төсвийн сахилга батыг сайжруулах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүллээ.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Цагаатгах ажыг удирдан зохион байгуулах улсын комисс, зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 18 гомдол, мэдээллийг хянан шалгав.

Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтан хамруулав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар,  албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатуулжээ

Огноо:

,

Туркийн эрх баригчид Бурса хотын захирагч Мустафа Бозбейг авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд саатуулсан талаар албаныхан мэдээллээ. Түүнийг 54 сэжигтний хамт таван мужид зэрэг явуулсан ажиллагааны үеэр баривчилсан бөгөөд нийт 59 хүнийг шалгаж, дөрвөн сэжигтэн оргон зайлсан байна.

Бурса хотын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Мустафа Бозбей нь Нилүфер дүүргийн захирагч асан Тургай Эрдем болон зарим албан тушаалтнуудтай хамтран барилгын төслүүдэд хууль бусаар давхрын талбай нэмэгдүүлэх зөвшөөрөл олгож, хариуд нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ингэснээр өөрсдөдөө болон төслийн эзэмшигчдэд санхүүгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж мөрдөн шалгаж байна.

Сэжигтнүүдийг гэмт бүлэглэл байгуулсан, удирдсан, түүнд оролцсон, хахууль авсан, гэмт хэргээс олсон орлогыг угаасан, хот төлөвлөлтийн зөрчил гаргасан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон арван орон сууц, аж ахуйн нэгжид нэгжлэг хийжээ.

Мустафа Бозбей нь 2024 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам Бурса хотыг удирдах болсон юм. Иймээс түүнийг саатуулсан явдал нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж, сөрөг хүчний зүгээс уг ажиллагааг улс төрийн зорилготой гэж шүүмжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно

Огноо:

,

“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдол бүхий шугам юм.

Улаанбаатар хотын бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Иймээс Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж чадаагүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр үргэлжлүүлж байна.

2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохих хугацаанд ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртэй. Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог.

“Туул-1” коллекторын трасс дагууд 79 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн. “Туул-1” коллекторын 3, 4 дүгээр хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтой шугамаас угсралт хийгдээгүй 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотой газар чөлөөлөлтийг энэ оны II, III улиралд зохион байгуулж шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Иймээс иргэд, ААН, байгууллагуудыг “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч, хамтран ажиллахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох