Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийн нээлт боллоо

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг энэ сарын 12-ны өдөр нээлээ.

Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна гээд   гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү  “Дэд бүтцийн төв” төсөл.

Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан  энэ ажил өнөөдөр биеллээ олж, дуусчээ.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч  болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ  төсөл юм.

Одоо хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад иргэдийн оролцоо чухал хэмээв.

Тэрбээр  мөн энэ ажилд хичээн зүтгэсэн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, холбогдох бүх албан тушаалтнууд, иргэдэд талархал илэрхийлээд, цаашид ч бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ ажлыг анхнаас нь бодлогоор дэмжсэн болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүрэг, хорооны удирдлагууд гар нийлж ажилласныг тодотгоод,  энэхүү төслиг ирэх жилүүдэд бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхээр 2020 оны төсөвт мөнгийг нь суулгаад ажиллаж байна гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны дараа төсөлд хамрагдсан айл өрхүүдээр оров.  Хувьсгалчдын 13 дугаар гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход гэрийн эзэд “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахааргүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай ийм орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” хэмээж байлаа.

Төслийн хүрээнд нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулсан байна.

Үйл ажиллагааны төгсгөлд албан тушаалтнууд Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон, цэвэрлэх байгууламжтай танилцлаа. 

Цэвэрлэх байгууламж нь хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, цэвэршүүлсэн усыг зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой гэж “Дэд бүтцийн төв” төслийнхөн хэлж байв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна

Огноо:

,

Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд идэвх оролцоог нь хангаж, эрхзүйн цогц шинэчлэл хийх, ахмад насны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.

Иймд “Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаарх тодорхой саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Монголын ахмадын холбоонд бичгээр ирүүлэхийг хүсье.

Ахмад настнуудынхаа ирүүлсэн санал бүрийг нарийвчлан судалж хууль тогтоомжийн төсөлд тусгуулах талаар ажлын хэсэг санаачилгатай ажиллах болно гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа

Огноо:

,

ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.

Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.

Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.

Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажилд нийт 300 метр орчим талбай өртөж буй. Одоогийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлсөн бол 50 метр талбайд шороон дүүргэлт хийсэн. Үлдсэн 100 метр орчим талбайд “Вега сити” хотхоны зүгээс хамгаалалтын хашааныхаа угсралтыг хийж дуусахаар шороон дүүргэлтийн ажлыг эхлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түр хүлээлтийн байдалтай байгаа. Мөн хугацаа алдахгүй байх үүднээс газар чөлөөлөлт хийсэн талбайд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас угсралтын ажлыг хийж байна” хэмээв.

Түүнчлэн барилга барьж буй компаниуд барилгын ажлаа дуусгасныхаа дараа тухайн замуудын гадна тохижилтын ажлыг стандартад нийцүүлэн ахин засна гэдгийг албаныхан онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/12/08

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиол...

Улстөр нийгэм2023/12/08

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай...

Улстөр нийгэм2023/12/08

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав...

Цаг үе2023/12/08

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хя...

Цаг үе2023/12/08

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгуу...

Улстөр нийгэм2023/12/08

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов

Улстөр нийгэм2023/12/08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хороол...

Улстөр нийгэм2023/12/08

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-и...

Шударга мэдээ2023/12/08

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зү...

Цаг үе2023/12/08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Санал болгох