Цаг үе
БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хатагтай Чой Юн Сүк Үндэсний асамблейн Нийгмийн халамжийн байнгын хороо, Гэр бүл эмэгттэйчүүдийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд БНСУ-ын Ербнхийлөгчийн Шилжилтийн хорооны "Ковид 19"-ийн үед яаралтай хариу арга хэмжээ авах тусгай хорооны гишүүнээр ажиллаж байсны хувьд Монгол Улстай ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцав.
Чой Юн Сүк гишүүний үндсэн мэргэжил сувилахуйн чиглэлийнх учраас БНСУ-ын Сувилагчдын нийгэмлэгээр дамжуулан манайд сувилахуйн чиглэлээр боловсон хүчнийг чадавхижуулах, шинэ шинэлэг арга зүйд сургахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн бол манай талаас БНСУ-тай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээ, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлж, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
