Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш  найман сарын хугацаа өнгөрч байна.

Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн  үйлдвэрлэлийн хэвийн ажиллах горим  алдагдсан  байсныг үе шаттайгаар засан сайжруулсаар өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна. Тус компанид  өнөөдрийн байдлаар  1536 ажиллагсад  ажиллаж байгаагаас 49 хувь нь гангийн үйлдвэрт,  51 хувь нь уурхайд ажиллаж байгаа юм.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь  жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Компанийн  менежментийн багаас өнгөрөгч сард гангийн үйлдвэр болон, Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж үйлдвэрийн ажилтнуудад төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцон олгож  эхэллээ.

Түүнчлэн 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн бүтээгдэхүүний экспортыг дахин эхлүүлж эхний ачилтуудаа хийж байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн  үйлдвэр” ТӨХК-д ажиллаж байх үед сүүлийн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн экспортын эхний ачилт ид явагдаж байлаа.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяатай онлайнаар холбогдож ачилтын явц байдлыг  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт дүрсээр харууллаа.  Сайд Ж.Ганбаатар,  хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч богино хугацаанд экспортоо эхлүүлж чадсан Дарханы төмөрлөгчүүдэд баяр хүргээд үйл ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагаанд анхаарлаа  хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын бүрэлдэхүүн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шийдвэрлэж, вагон эргэлтийг нэмэгдүүлэх, вагоны засварыг шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна гэж Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.   

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондынхүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох