Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

Огноо:

,

Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.

 “11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд  яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авна.


 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн “Ө”-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн “Ө” Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв.  Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар  зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч,  холбогдох байгууллагад шилжүүлж байна.

Ерөнхий сайд  “Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган төр эргэх холбоотой ажиллахад “11-11” төв чухал нөлөөтэй. Уг төвд хамгийн их ирсэн санал гомдлыг сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.   
Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг  төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох “11-11” төв гэдгийг Ерөнхий сайд нэмж хэллээ.

Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвийг хурдан шуурхай ажиллуулж,  долоо хоног бүр иргэдийн асуудлыг  хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын III тогтоолоор (2022.01.15) иргэд олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал болж байна

Огноо:

,

Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран зохион байгуулж буй Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал 2024 оны зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болж байна.

Тус хурал нь цагаач ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын баримталж буй бодлого, тулгарч буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай туршлага солилцох зорилготой бөгөөд сургалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр үргэлжилж байна.

Энэхүү хуралд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал холбогдох төлөөллийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч оролцож байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна

Огноо:

,

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байна.

Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд, Сүхбаатарын Дарьгангад 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Харин  агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.

  • “МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”

Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.

  • “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох