Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Огноо:

,

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа.

-Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ?

-Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна. 

-“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?

-Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын хүнсний гол захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулна.

-Төсөл хэрэгжих 10 га талбайд орсон шарилнуудын мэдээллийг гаргасан болов уу. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож байгаа юу?

-Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. Бидний зүгээс нэрс нь тодорхой байгаа булшнуудын мэдээллийг www.sambalkhundev.mn сайтад байршуулан, мэдээллийн сан үүсгэсэн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар www.sambalkhundev.mn сайтад 1990 хүн хандан, талийгаачийнхаа талаар мэдээлэл авсан. Мөн 7210-0101 лавлах дугаарт 531 хүн холбогдсон бол 14 хүн биечлэн уулзаж, манай төсөлтэй танилцсан. Сар гаруйн хугацаанд 2600 орчим хүн төслийн багт хандан талийгчаа хайсан боловч төслийн талбайд орсон 62 шарилын ар гэрийнхэнтэй холбогдоод байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар руу мэдээллүүдийг нь илгээж, ар гэртэй нь холбоо тогтоох ажил үргэлжилж байгаа.

-Талийгаачдын ар гэртэй холбогдсоны дараагаар шарилыг нүүлгэн шилжүүлэх үү. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөсөн бэ?

-Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж шарилыг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн, нэгдсэн журмаар хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зална.

-Төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд талийгаачдын шарилыг хаана хадгалах вэ?

-Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт шарилуудыг түр хадгалахаар төлөвлөсөн.

-Нэр тодорхойгүй 5000 гаруй булшийг хэрхэхээр төлөвлөсөн вэ?

-Нэр тодорхойгүй 5643 булшны 3964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булшны хөшөөний бичиг арилсан байдалтай байгааг тогтоосон. Эдгээр шарилын нэрсийг тогтоох боломжгүй тул хүндэтгэлтэйгээр тус бүрчлэн чандарлан, залах болно. Түүнчлэн БНХАУ-ын  178, ОХУ-ын  зургаан иргэний булш байгаа. Эдгээр булшийг шилжүүлэх тухай асуудлаар тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.

-Төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжлэхэд хүндрэл үүсэж байна уу?

-Хүндрэл гэхээс илүүтэй бүтээн байгуулалтыг тогтсон цагт нь эхлүүлэх хэрэгтэй байна. Талийгаачдын ар гэртэй яаралтай холбоо тогтооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал шаардлагатай. Иймд тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр, цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn веб сайт болон 7210-0101 лавлах дугаарт яаралтай хандаарай гэж хүсмээр байна.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор долдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаах болжээ. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах юм. Үүнд,

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
  • Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ3"
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол"
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:57Б "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:29Б "Зүүн 4 зам – Сансар – Вокзал"
  • Ч:48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:48А "Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:61 "Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3"
  • Ч:72 "Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай" /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 "СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР"
  • Ч:53 "Яармаг – МУБИС "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох