Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөгчид туршлага судаллаа

Огноо:

,

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон өнөөдөр Баянгол дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Дэд дарга Ү.Батбаяр, Дэд дарга Г.Мөнхсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар хүлээн авч уулзав.

Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл Нийслэл хотын есөн дүүргээс Баянгол дүүргийн ИТХ-ыг сонгон туршлага судлах, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирсэнд баяртай байна. Тавтай зочилно уу. Манай хамт олон энэ өдөр та бүхэнтэй нээлттэй хамтарч ажиллах болно” хэмээн хэлсэн юм.

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал энэ үеэр ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан зохион байгуулах дэг болон Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Норов: “Манай хамт олон 2021 оны үйл ажиллагаандаа “Туршлага судлах” ажлыг төлөвлөсөн. Өнөөдөр Ажлын алба 15 хүний бүрэлдэхүүнтэй танай байгууллагад зочилж байна. Бидний зорилго Нийслэл, дүүрэг, бусад аймгийн ИТХ-ын байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажил, үйл явцтай танилцах, өөрсдийн үйл ажиллагааг харьцуулан дүгнэх, үнэлж цэгнэх боломж эндээс гарч ирнэ гэж үзсэн.

Учир нь манай аймгийн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн өмнөхөөс нэлээд өөрчлөгдөж, хэлтэс бүрийн чиг үүргийг нарийвчлах, удирдан зохион байгуулах чиглэлд туршлага судлах зайлшгүй шаардлагатай байлаа. Өнөөдрийн уулзалтаас бид чамгүй зүйлсийг анзаарч, адил албан тушаалтай мэргэжилтнүүдээ танилцуулах, тэдний ажлын арга барил, туршлагыг солилцуулах тал дээр анхаарч ажиллахыг чухалчилж байна.

Мөн Нийслэл хотын нэг дүүрэг аймагтай харьцуулахад хүн амын тоо их, тэр хэмжээгээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ, бодлого чиглэлийг агуулга цар хүрээ, гадаад хамтын ажиллагаа өргөн нь ажиглагдлаа. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн өмчийн байртай, хэлтсүүдийн чиг үүрэг маш тодорхой. Хамт олон нь ажлаа гартаа оруулсан, чамбай баг ажилладаг нь харагдлаа. Тиймээс бид нэг удаагийн уулзалт болгоод өнгөрөх биш цаашид харилцаа холбоотой ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох