Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Файзeр вакцины эхний ээлжийн 84240 тунг хүлээн авлаа

Огноо:

,

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд  2.35 сая тун Pfizer вакцин манай улсад  нийлүүлэгдэхээс  эхний 84240 тун вакциныг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа.

Шадар сайд С.Амарсайхан  цар тахлын амаргүй бэрх цагт буцалтгүй тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв. 

Эхний ээлжид ирсэн файзeр вакцинаар  жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 17-гоос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах аж. Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэллээ.

Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Вакцин хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох