Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс засал хийлээ

Огноо:

,

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “Тохойны үе бүтэн солих” мэс заслыг амжилттай хийжээ. 

Б.Бүргэд "Монголд анх удаа 20 жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой. Энэ мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм. Цаг ямагт шинэ содон зүйлийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй баг хамт олондоо талархал илэрхийлье" гэлээ.  
 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа

Огноо:

,

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч сард нийт 219 иргэн хандсанаас 115 утсанд 187, фэйсбүүк чатботод 22, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 178 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн санал хүсэлт гаргаж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 2.780.000 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээ 116, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 8 , барилга 12, боловсрол 6, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 6, НӨАТ 3, өрсөлдөөн 2, СӨХ 11, тасалбартай холбоотой 1, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, бусад асуудлаар 23 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ

Огноо:

,

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус өнөөдрөөс буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэх юм.

Сануулахад, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох