Улстөр нийгэм
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
-Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийн зорилтод түвшинг хангаж, төлөвлөлтийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгах
-Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
-Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл тусламжид хамруулах
-Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.
-
Урлаг спорт2023/09/04
Нэг сургуулийн автобус 10 мянга орчим сурагчид үйлчилж байна
-
Цаг үе2023/06/06
Ойд төөрсөн хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө
-
Цаг үе2021/07/02
Ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх санал гаргалаа
-
Улстөр нийгэм2021/02/19
Чингэлтэй дүүргийн иргэд өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамра...