Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална.

2024 оны долоодугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 19-нөөс 2024 оны долоодугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна

Огноо:

,

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд мөн Орхон голын адаг /Сүхбаатар/, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Чойбалсан/, Халх, Барх, Улз, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул /Заамар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна. Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна

Огноо:

,

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685,521 га талбай өртсөн байна.  Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,3 хувиар өсчээ. Өнөөдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгуудын зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байна.

Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох