Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна

Огноо:

,

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав.

Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Мөнолон жилийн дараа засвар шинэчлэл хийж байгаа Бэрх хотын Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байгаа аж.  Гэрээт хугацаандаа буюу хүйтний удирал эхлэхээс өмнө 10-р сард багтаан ашиглалтанд хүлээлгэж өгнө хэмээн гүйцэтгэгч компанийнхан танилцуулсан юм.

Хаагдсан уурхайг түшиглэж хэрэгжихээр болсон Далд уурхайн музей, сургалт судалгааны төв байгуулах төслийн явц болон ТЭЗҮ боловсруулах ажил амжилттай үргэлжилж байтай газар дээр нь очиж танилцав. Уул уурхайн ашигласан ордод нөхөн сэргээлт хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдог гэдэг жишгийг анх удаа нэвтрүүлэх зорилгоор  музей, сургалт судалгааны төв бүхий томоохон цогцолборыг Бэрхэд байгуулах гэж байгаа юм.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн хүрээд хийгдэж буй Батноров сумын нутагт баригдаж байгаа “Андлалын өргөө”-ний барилгын ажлын явцтай танилцсан юм. Ажлын явц 60 хувьтай, 11-р сард багтааж ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч компаниуд болон уран бүтээлчид ажиллаж буйгаа хэлж байв.

Хамгийн гол нь чанартай гүйцэтгэл хийгээрэй. Түүхэн аялал жуулчлал алхам алхамаар урагшилж байна. Саяхан энэ газарт тавьж байсан бол удахгүй 11 дүгээр сард  ашиглалтанд хүлээж авах гэж байна. Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг бусад сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн, түүхэн аялал жуулчлалын бусад томоохон цогцолборуудын эхлэл нь “Андлалын өргөө” гэдгийг  онцолсон юм. 

Мөн тус сумын төвд шинээр баригдаж байгаа Спорт заалны болон Соёлын төвийн засвар шинэчлэлийн ажилтай танилцсан бөгөөдхэвийн үргэлжилж байв.

Дараа нь Баян-Овоо суманд очиж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. Тус сумын хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга барихаар болсон бөгөөд гүйцэтгэгч компани нь шалгарч, ажлаа эхлүүлэхээр шав тавьсан юм. Цэцэрлэгийн шинэ байрыг гэрээт хугацаандаа ашиглалтанд оруулна хэмээн гүйцэтгэгч “Гурван бухат” компанийнхан хэлж байлаа. Үүнээс гадна бусад аймаг, сумдад жишиг болох нэг томоохон ажил тус суманд эхлээд байгаа юм. Сумын төвийн олон жил засвар хийгээгүй байсан уурын зуухыг 1,1 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэн засварлаж байгаа аж. Ингэснээр Баян-Овоо сум дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн улсын хэмжээний цөөхөн сумдын нэг болох юм.Үүнтэй зэрэгцээд төвийн халаалт, цэвэр усны шугам, хоолой тавих ажил туссумын төвд ид үргэлжилж байв. Бусад сумдад жишиг болохуйц төлөвлөлтөнд суурилсан, хөдөөд тохилог амьдарч болдог гэдгийг баталсан сайн жишээ хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодорхойлсон юм.

Үүнээс гадна тус суманд байдаг Гүрмийн нуурыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.Тиймээс улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаартус нуур руу татсан 8,2 км цахилгаан дамжуулах шугамын ажил дуусч ашиглалтанд хүлээж авлаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

БНХАУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Огноо:

,

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна.

БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Шуурхай утас:

- Бээжин дэх ЭСЯ-15210304468, 13693382519, 18515969636
- Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,
- Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,
- Эрээн дэх КГ-15647964334

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болжээ

Огноо:

,

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий

Огноо:

,

Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм.

-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа.

-Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ?

-Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм.

-Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь?

-Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан.

-Эсгүүр хийх хэцүү юу?

-Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй.

-Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ?

-Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан.

-Та хичнээн шавьтай вэ?

-Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа.

-Өдөрт хэдэн китель эсгэх үү?

-Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай.

-Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу?

-Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа.

-40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа.

-Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг?

-Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна.

-Таны баримталдаг зарчим?

-Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг.

-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү?

-Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ.

-Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх?

-Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. /инээв/  

-Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг?

-Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу.

-Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу?

-Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон.

Эх сурвалж:ХХЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох