Урлаг спорт
Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно
Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм.
Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
Үеийнхэн дундаа хүн чанар, хүнлэг сэтгэл, тусархуу зангаараа үнэлэгддэг тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо “Дурлал шиг бүсгүй” нэртэйгээр энэ сарын 26-нд тоглохоор болжээ.
Түүний тоглолтонд нийтийн дууны урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй залуу уран бүтээлчид, найзууд нь оролцож ая дуугаа өргөх аж.
Энэ намрын хамгийн анхны, хамгийн доргио тоглолтонд та бүхнийг хүндэтгэн урьж байна. Тоглолтын тасалбарыг 19001950 үнэгүй хүргэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88103034, 94112525-аас авах боломжтой.
Урлаг спорт
Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны дэд тэргүүн Б.Ариунболд, "Экс роузис" төв, "Монгол циркус" энтетаймент төв, Шинэ цирк" төв, "Зола брос" ХХК, Хан Монгол морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.
Эх сурвалж: Соёлын яам
Урлаг спорт
“Малчин түмэндээ тусалья” хандивын бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөг цуглажээ
Урлаг спорт
“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно
“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.
ЦЭНГҮҮНД:
- ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим,
- МУГЖ Л.Болдбаатар,
- МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /ятгачин/,
- МУГЖ Г.Амгаланбаатар /жүжигчин/,
- МУХТ-ны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюсер Д.Ганпүрэв,
- МУ-ын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray/,
- МУСТА Ш.Баянмөнх,
- МУСТА Ч.Алтантүлхүүр,
- МУСТА Б.Амархүү,
- МУСТА П.Идэржавхлан,
- МУСТА Э.Болор-Уянга,
- МУСТА С.Гантогоо,
- Дуучин Э.Дашням,
- “S4”хамтлаг,
- “B1” амьд хөгжмийн хамтлаг,
- “Зэвтү” нэгтгэл оролцож, циркийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдоно.
Мөн олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцох тус цэнгүүний үеэр аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.
Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.
Сэтгэгдэл