Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Байгаль орчны аудитын шалгалтаар станц “үлгэр жишээ” дүгнэгдэв

Огноо:

,

Байгаль орчны тэргүүлэх зэргийн аудитын үйлчилгээ үзүүлэгч “Эконэйшнл” компани саяхан, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Ил уурхайд байгаль орчны хууль, тогтоомж хэрхэн мөрдөгдөж буйг газар дээр нь үзэж, холбогдох яамнаас баталсан байгаль орчны менежментийн биелэлт, агаар, ус, хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, биологийн төрөл зүйлийн хамгаалал, хог хаягдал, химийн хортой болон аюултай бодисын хадгалалт зэрэг чиглэлээр шалгалт хийж, зөвлөмж өглөө. Монгол Улсын хуулийн дагуу үйлдвэр, аж ахуйн газруудад хоёр жил тутамд хийдэг байгаль орчны аудитаар Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “үлгэр жишээ” дүгнэгдэв.

Тус станц хоёр жилийн өмнөөс байгаль орчны мэргэжилтэнтэй болсноор төлөв байдлын шинжилгээ байнга хийж, эрсдэлт хүчин зүйлийг үнэлж төлөвлөгөөнд тусган ажилладаг нь үр дүнгээ өгчээ. Агаар мандалд хаях утааг зөвшөөрөгдөх хэмжээнд барьж, үнсийг нойтноор баригч төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, усны даралт сайжруулах нэмэлт насос суурилуулсан зэрэг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан байна. Үлгэр жишээ станцын туршлагыг үйлдвэрийн газрын бусад цех нэгжүүдэд түгээхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн тодорхойлох, ямар үзүүлэлтээр дүгнэх арга техникийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс сургалт хийхээр бэлтгэж байна.   

М.ОДГЭРЭЛ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох