Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 11:00-18:00 цагт: 17-р хороо Сурагчийн 1-5, 79-81, Яргайтын 28, 29, 32-р гудамжууд, Иргэн Эрдэнэцэцэг, Янжмаа, Шинэбаяр болон эдгээрийн ойр орчмоор
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 11:00-16:00 цагт: 10, 11-р хороо Ивэн-Оюун ХХК, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, 186-р цэцэрлэг, Алтай сайхан, Их хэнгэрэг, Фтордент, Хүрээ хаус, Ургамал сант, Моннис интернэйшнл, Улаанбаатар зам засвар арчлалт, Ачит үйлс, Цэцэнс, Одкон тех, БСБ Элетроникс ХХК-ууд, 70 айлын орон сууцны байр, СБД-ийн ЗДТГ, ЭМН, Киви кафе, Энхийн хаалгач ТББ, Иргэн Доржсүрэн, Өрхийн эмнэлэг, Тохилог сууц СӨХ, Герентологийн үндэсний төв болон эдгээрийн ойр орчмоор
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: 20-р хороо Гацуурт, Монгол тамхи Со, Монгол түлхүүр, Одкон холдинг угсралт ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 11:00-16:00 цагт: 20-р хороо Суурь компани, Сан индустраль, Хонда, Вагнер Ази ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 12, 13-р хороо Мөнгөн гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэгүүд, Ирээдүй цогцолбор, Шилэн хийц ХХК, 1-р хорооллын 1, 2, 11, 12/А, 12/Б, 13, Залуус 27 байрууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 09:00-18:00 цагт: 21-р хороо Жаргалант тосгоны Нарийн хэсэг
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: 2-р хороо 35/А, 58, 60, 62-67-р байрууд, 10 шарын ЦРП, Цагаан байр болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-17:00 цагт: Баянцогт, Баянхангай, Аргалант, Лүн сум Даргиатын ам, Ногоон талбай, Авдрант, Ногоон хэрэм 1, 2, иргэн Сэр-Од, Мөнх их мандал ХХК, Тэс Петролиум ШТС, Батсүх үнээний ферм болон эдгээрийн ойр орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Цаг үе
“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллалаа
“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт эмнэлзүйн оношлогооны төв 2026 оны тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ний хооронд Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр ажиллалаа.
Энэ хугацаанд “РЖД-Медицина”-гийн эмч нар Улаанбаатар төмөр замын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Улаанбаатар гэсэн долоон гол өртөөнд иргэдэд үзлэг, оношлогоо хийв. Өдөрт дунджаар 200 орчим хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн галт тэргээр үйлчлүүлсэн иргэд дотрын эмч, зүрхний эмч, мэс засалч, хүүхдийн эмч, урологич, эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн эмч, шүдний эмч, нүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсан байна.
Мөн ЭХО, ЭКГ, дотоод шүүрлийн шинжилгээ, рентген, маммографи зэрэг олон төрлийн оношлогоо хийсэн нь алслагдсан суурин газрын иргэдэд нэн хэрэгцээтэй тусламж болжээ.
Монгол Улсад эмнэлгийн галт тэрэг ажилласан эхний өдөр Замын-Үүд өртөөнд 270 хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
ОХУ-ын эмч нарын Монгол Улсад ажиллах энэхүү ажиллагааг “Илгээлт Добро” хүмүүнлэгийн төслийн хүрээнд “РЖД” ХНН-ийн санаачилгаар, “УБТЗ” ХНН болон Россотрудничествотой хамтран зохион байгуулжээ.
Цаг үе
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны зургаадугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, голын хөндийгөөр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-18 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 10-наас
2026 оны зургаадугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
-
Цаг үе2023/04/24
Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран ATM-ын хураамжаа буу...
-
Улстөр нийгэм2024/10/03
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2023/10/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулз...
-
Улстөр нийгэм2022/05/13
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
