Улстөр нийгэм
ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд ОХУ-д оршин сууж буй иргэд, ялангуяа оюутан залуучуудыг бүсчлэн ээлж дараалан эх оронд нь хүргэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Өмнө нь Батлан хамгаалах яамны захиалгаар ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцагчдыг, түүнчлэн Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын харьяа тойргийн хотуудад амьдарч, суралцаж буй иргэд, оюутнуудыг эх оронд нь хүлээн авсан бол энэ удаад ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор мөн оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим Монгол иргэд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ цаг мөчид 05 дугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа болно.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм.
Улсын Онцгой комисс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудтай хамтран хийж буй энэхүү ажиллагаа цаашид үе шаттайгаар үргэлжилнэ.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам
Улстөр нийгэм
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуэртэ Пачекотой уулзлаа
Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжих эхлэл тавигдсан юм.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж, “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдэлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентын оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Манамагийн тунхаглал баримт бичгийг гаргалаа.
Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн хурлаар Олон Улсын Парламентын холбооны 147 дугаар Ассамблейн чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Ангол Улсад зохион байгуулахаар тогтлоо.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...
Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны гуравдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
ДАВАА ГАРАГ /2023.03.20/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
4 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
6 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
МЯГМАР ГАРАГ /2023.03.21/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
Нүүрсийг цахимаар арилжаалахтай холбоотой цахим биржийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мэдээлэл сонсох |
11.00 |
Монголын хөрөнгийн бирж |
2 |
Төсвийн байнгын хороо |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
ЛХАГВА ГАРАГ /2023.03.22/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
3 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох |
11.00 |
Гадаад харилцааны яам |
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
5 |
Төсвийн байнгын хороо |
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
15.00 |
“Үндсэн хууль” |
ПҮРЭВ ГАРАГ /2023.03.23/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
Улстөр нийгэм
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзлаа
Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосныг дурдаж, түүхт ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд идэвхтэй ажилласныг онцоллоо.
Энэ үеэр мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, аяллын маршрут боловсруулах, хамтарсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар саналаа илэрхийллээ.
Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагагийн зүгээс хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх харилцааг ямагт эрхэмлэдэг гэдгээ тэмдэглээд Лаос-Хятадыг холбосон хурдны төмөр зам ашиглалтад орсноор хоёр улсын харилцаа илүү ойртож, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өргөжихийг онцолсон юм.
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
Цаг үе2021/10/19
Монголын байт харвааны холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2021/04/20
Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүр...
-
Цаг үе2022/10/06
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
-
Улстөр нийгэм2020/01/21
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
Сэтгэгдэл