Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гурван сурагчид ОХУ-д сурах 50 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

Огноо:

,

Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв/РЦНК/, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин хамтран зохион байгуулсан орос хэлээр эсээ бичих уралдааны дүн гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдааныг энэ жил дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулан "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" сэдвээр зарлажээ. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Орос-Монголын найрамдлын төв дээрх уралдааныг дэмжиж оролцож, ОХУ-ын Засгийн газрын 50 сая төгрөгийн сургалт, амьжиргааны тэтгэлгийг тус уралдаанд тэргүүлсэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Оюунжаргал, Н.Хулан, Плехановын  нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн харьяа лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Билгүүн нарт олголоо.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева, хэвлэлийн атташе Ксения Панкова нар шагналыг энэ сарын 6-нд гардууллаа.

Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлсэн нэг хүүхдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ОХУ-д суралцах эрхийн бичиг олгож байсан бол энэ жил гурван хүүхдэд гардуулж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев “Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12а ангийн сурагч Г.Оюунжаргалын эсээ бичлэг судалгааны ажилд дөхсөн бүтээл байсан. Учир нь эмээгийнхээ ярьсан түүхэнд үндэслэж, дайны үед Монголоос мянган тэмээн жингийн цуваа бүхий тусламж Бийск хотод хүрсэн тухай түүх өгүүлсэн. Энэ түүх Оросын хэвлэлээр маш цөөхөн гарч байсан. Тиймээс эсээгээ илүү дэлгэрүүлснийх нь дараа ОХУ-ын хэвлэлд нийтлүүлнэ гэдгээ амлаж байна" гэсэн юм.

Ташрамд дуулгахад, "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" орос хэлээр эсээ бичих уралдааны хоёрдугаар шатанд дараах есөн сурагчийн бүтээл шалгарчээ.

-Г.Оюунжаргал /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги/

-А.Билгүүн /Плехановын ЭЗИС-ийн лицей 11б анги/

-Н.Хулан /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги/

-С.Дэлгэржаргал /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12г анги/

-Э.Марал /Плехановын ЭЗИС-ийн лицей 11в анги/

-С.Содбилгүүн /Монгол-Оросын хамтарсан III сургууль 11г анги/

-Г.Саран-Эрдэнэ /Плехановын ЭЗИС-ийн лицей 11а анги/

-Ц.Оюундэлгэр /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12в анги/

-А.Уянга  /Нийслэлийн V сургууль 12б анги/

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох