БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусний халдвар 2020 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 25 улсын 45168 хүнд тусч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд бий болох нөхцөл байдлыг урьдчилан харах, эрхэлсэн ажилдаа мэдлэгтэй мэргэжлийн үүднээс хандаж ажиллах, зохион байгуулалт сахилга хариуцлагын асуудалд анхаарах, эрхэлж байгаа ажлынхаа талаар итгэл үнэмшилтэйажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон.
Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл