Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном хэвлэгдлээ

Огноо:

,

Монголын радиогийн эфирийн найруулагч, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зураач, Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ ном 2020 оны эхний өдөр хэвлэлтээс гарлаа. Дээрх номын редактороор МЗЭ-ийн шагналт найрагч О.Цэнд-Аюуш, Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан нар ажилласан бол хавтасны зураг, уран бичлэгийг яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар/МОО/ урласан байна.

Шинэ номынхоо талаар яруу найрагч Б.Жамбалдорж "Миний л зүрх сэтгэлийн ертөнц юм. Ямар нэгэн урсгал чиглэл хөөсөнгүй гэхдээ өдөр бүр файсд шүлгээ тавьж хэн нэгнийг үгүйсгэсэнгүй... Цаг хугацаа өнгөрөх тусам бичиж буй зүйлийнхээ төлөө илүү өвдөх болж байна. Анх зүгээр л сонирхлоороо бичиж, зориглолгүй эхэлсэн бол сонирхогчийн хэмжээнээс арай өөр хэцүү зүйл гэдгийг мэдэрсэн бүтээл минь боллоо. Цаашдаа хэрхэхийг нарийн ажиглуулсан ном боллоо. Нэгэн цаг үеийн ах дүү нар утга зохиолын хүрээнийхэн та бүхэнтэй өнгө будаггүй нөхөрлөж өдий хүрлээ.

Хэнд ч таалагдах гэж бичсэнгүй, сум суурин, хөдөө ахуй, суурин ахуй бас ижийгээ үгүйлж бичсэн шүлгүүдээр энэхүү номоо бүтээв" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Ташрамд дуулгахад, яруу найрагч Б.Жамбалдорж 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлсэн билээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн иржээ. 

Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш "Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлнэ" гэлээ. 

Харин Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул "Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн" гэв.

Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал "Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна" гэсэн юм. 

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Тив, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын мөнгөн урамшууллыг олгохоор боллоо

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин амжилт гаргаж олимп, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урамшууллыг олгож ирсэн.

Харин үүнээс хойш урамшууллын асуудлыг шийдвэрлэж чадалгүй удааширсан учир тамирчид ХНХЯ-нд энэ талаар удаа дараа хүсэлтээ хүргүүлж байв.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачлагыг гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нартай хамтран 2020-2024 онд паралимп, дифлимп, тусгай олимпын тамирчид тив, дэлхий, олимпын зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 57 тамирчинд дээрх хуулийн дагуу олгох 744.3 сая төгрөгийн урамшууллын асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Олимпын өвөө”-д Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулав

Огноо:

,

Монгол Улс энэ өдөр Олон улсын олимпын хороо (IOC)-нд бүрэн эрхт гишүүнээр элссэн баярын өдөр билээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр олон түмнээ “Олимпын өвөө” хэмээн алдаршсан Шагваржавын Магванд Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалийг биечлэн гардууллаа.
Өдгөө 97 насыг зооглож буй Ш.Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон эрхэм хүн юм.
“Мюнхен-1972” олимпын наадмаас хойш өвөл, зуны нийт 25 олимпын наадамд оролцжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга, дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв. 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлөн ажиллаж байна.
Энэ үеэр Ш.Магван гуай О.Баттулга даргад хандан хэлсэн үгэндээ нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортыг дэмжих, тамирчдыг тив, дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай болгох их үйлсдээ амжилт гарган ажиллаж байгааг дурдаж, БТСУХ-ны нийт ажилтан албан хаагчдад баярын мэнд хүргэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм8 цаг 28 минут

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг б...

Цаг үе8 цаг 36 минут

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажи...

Улстөр нийгэм8 цаг 44 минут

Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны иргэд МАН-ын нэр дэвшигч...

Улстөр нийгэм11 цаг 44 минут

Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын нам...

Улстөр нийгэм13 цаг 17 минут

Налайх, Багануур, Багахангай дүүргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүл...

Улстөр нийгэм13 цаг 20 минут

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлг...

Улстөр нийгэм18 цаг 15 минут

Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаа...

Улстөр нийгэм18 цаг 18 минут

Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд иргэд итгэл үзүүл...

Улстөр нийгэм18 цаг 33 минут

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа бага...

Улстөр нийгэм18 цаг 36 минут

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завх...

Санал болгох