Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БШУ-ны сайд ЮНЕСКО-гийн “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” чуулганы үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүллээ

Огноо:

,

НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганыг энэ өдрүүдэд Парис хотноо зохион байгуулж байна.

Чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Илтгэл Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл ба сайн туршлага гэсэн сэдэвтэй байсан юм. Монгол Улсаас гадна Португал улсын боловсролын сайд мөн энэ сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Монгол Улсын тухайд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролд хамрагдах эрхийг сурагч бүрийн өмнө нээж өгөхөөр зорьсон нь хамгийн том дэвшил болж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан манай улсын тэргүүн туршлага гэж хэд хэдэн зүйлийг онцлов.

  • Монгол Улс цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Мөн 2 настайдаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхлэх эрхтэй гэж хуульчилсан.
  • Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад боловсрол олгох бүх боломжийг эрэлхийлж байгаа нь Монгол Улсын сайн туршлага болж байна гэлээ. Тусгай сургууль цэцэрлэгээс гадна ердийн сургуульд сурах нээлттэй боломжийг бүрдүүлж, дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
  • Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Дараагийн сайн туршлагаар онцлох зүйл бол тархан суурьшсан ард түмэнд цахим дэд бүтцийн тусламжтайгаар сурах эрхийг нээж өгч байгаа явдал гэлээ. “Мэдлэ” цахим сургуулийг амжилттай хичээллүүлж орон зайнаас үл хамааран сурах эрхийг нээсэн нь бусад улсын анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх 48 дуудлагын хоёрт буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
 
Тухайлбал 2024.04.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” иргэний үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгосон.
 
Мөн 2024.04.29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 15 дугаар гудамжинд зэргэлдээх 2 айлын хашаанд шар өвсний гал түймэр гарсан талаар зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шар өвс шатаасан иргэн Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгож тус тус хариуцлага тооцлоо гэж НОБГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Огноо:

,

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.

Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох