Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ТӨРИЙН БАНК: Эрүүл иргэн картаараа 10 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлээрэй

Огноо:

,

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас эрүүл Монгол хүний төлөө уриатайгаар “Эрүүл иргэн хадгаламж”-г өнгөрсөн жил зах зээлд амжилттай нэвтрүүлж байсан байв. Тэгвэл энэ удаад Төрийн банкнаас “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран Эрүүл иргэн картыг зах зээлд нэвтрүүлжээ.

“Эрүүл иргэн карт” нь олон улсын болон дотоодын төлбөр тооцоонд ашиглагдах төгрөг болон ам.долларын сонголттой, картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, paywave зайнаас унших технологи бүхий олон улсын Виза брэндийн карт гэдгээрээ илүү онцлог аж. Тус картаар Монгол болон Солонгос улсын  эмнэлгүүд, эмийн сан, гоо сайхны салон, иог, фитнес, эрүүл амьдралын хэв маяг бүхий байгууллагуудад үйлчлүүлэхдээ 10 хүртэлх хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм байна. /Хөнгөлөлт эдлэх боломжтой байгууллагуудын мэдээлэлтэй энд дарж танилцана уу/ 

Эрүүл амьдралын хэв маяг бүхий “Эрүүл иргэн карт”-г хүссэн хүн бүр Төрийн банкны   өөрт ойрхон байрлах салбар эсвэл “Гялсбанк”-аар захиалан хүргүүлэн авах боломжтой. Таны картын жилийн хураамжийн 20 хувийг “Эрүүл мэндийг дэмжих” үйлсэд зарцуулах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон 1800-1881-с лавлах боломжтой.

Эрүүл амьдралын хэв маяг - Эрүүл иргэн карт

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт9 цаг 55 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Цаг үе18 цаг 12 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм18 цаг 15 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол18 цаг 17 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт18 цаг 28 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм18 цаг 33 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ18 цаг 40 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе18 цаг 43 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм18 цаг 51 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе18 цаг 55 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Санал болгох