Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр "сургагч багш" нарыг бэлтгэж байна

Огноо:

,

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран сурагчдыг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад мэдээлэл олгох зорилготой “Сурагчийн аюулгүй байдал” зөвлөгөөнийг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
 
Тус зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүргийн 210 гаруй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.
 
Хүүхэд хамгааллын тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх асран хамгаалагчдад нөлөөлөх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэн, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор уг зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
 
Түүнчлэн Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага бэлтгэн сургагч багш нарт гардуулснаараа онцлогтой юм.Тус сурах бичиг нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгохоос гадна багш нарт замын хөдөлгөөний хичээлийг заах гол хэрэглэгдэхүүн болно.
 
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо маш чухал.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох